Чуулган.мн

Тусгай үүргийн онгоц 251 иргэнээ эх орондоо авчирлаа

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авж байна. Энэ нислэгээр тус улсад шавилан сууж байгаа 18 хүртэл насны 229 ламхай эх орондоо ирж байна.

Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Friday, June 12, 2020

Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд

Лаос улсаас 10,
Энэтхэгээс 6 иргэн,
6 лам багш,
Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм.
Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.

Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн билээ гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Төстэй мэдээ

Уншиж байна....