Чуулган.мн

Дэлхий дахинд 400 мянга гаруй иргэн Ковид-19-ээр нас бараад байна

Өнгөрсөн 24 цагийн байдлаар дэлхий дахинд COVID-19 өвчнөөр 126 мянган өвчилж 4177 хүн нас барлаа. Мөн одоогийн байдлаар нийт 6,967,036 хүн халдвар авч, 401,623 хүн нас бараад байна. Ингэснээр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо долоон сая дөхлөө.

Коронвирусний халдварын тархалт их байгаа улсуудад АНУ, Бразил, ОХУ, Испани, Их Британи, Энэтхэг, Итали, Перу ХБНГУ зэрэг багтаж буй юм.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Бразилд 27581 хүн халдвар авч нийт өвчлөгсдийн тоо 673 мянга хүрлээ. Мөн АНУ-д өчигдрийн байдлаар 22 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 706 хүн коронавирусийн улмаас амиа алдсан байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 1,988,544 сая болжээ.

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

Бразил – 27,581 /Нийт 673,587/
АНУ – 22,836 /Нийт 1,988,544/
Энэтхэг – 10,438 /Нийт 246,622/
ОХУ – 8,855 /Нийт 458,689/
Чили – 5,246 /Нийт 127,745/
Пакистан – 4,734 /Нийт 93,983/
Перу – 4,358 /Нийт 191,758/
Мексик – 4,346 /Нийт 110,026/
Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

Бразил – 910 /Нийт 35,957/
АНУ – 706 /Нийт 112,096/
Мексик – 625 /Нийт 13,170/
Энэтхэг – 297 /Нийт 6,946/
Их Британи 204 /Нийт 204/
Эх сурвалж Worldometers.info

Төстэй мэдээ

Уншиж байна....