Чуулган.мн

ЗГ-ын хуралдаанаар хөл хориог сунгах тогтоолыг баталгаажууллаа

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлжээ.

Засгийн газрын ХМХ-ийн дарга Ц.Ганзориг Засгийн газрын хуралдаанаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тогтоол батлагдлаа гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас онц байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30 хүртэл сунгах саналыг ЗГ-ын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр болсон билээ. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар саналыг дэмжиж, тогтоолыг баталжээ.

Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.

50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хүртэлх хувиар бууруулж, Налайхад 1,500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна гэж мэдээлэл өглөө.

Ж.Эрхэс

Төстэй мэдээ

Уншиж байна....