Чуулган.мн

52 мянган зээлдэгч Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргажээ

Цар тахлын үед иргэдийн орлого буурч байгаагаас эдийн засгийн дарамтад орохоос сэргийлэх үүднээс ипотекийн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах шийдвэрийг анх Засгийн газраас гаргасан.

Үүний дагуу тавдугаар сарын 1-н хүртэл хүсэлт гаргасан иргэдийн зээлийг шийдвэрлэж буй.

Монгол банкнаас өгсөн мэдээллээр хөтөлбөрт оролцогч 11 банканд ойролцоогоор 52 мянган зээлдэгч ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Хүсэлт гаргаагүй иргэдийг мөн эдийн засгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлж нийт жилийн нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцахаар болсон.

Энэ нь тухайн иргэн зээлээ хэдий хугацаанд төлж байгаатай холбоотойгоор хэдэн төгрөгийн зээлийн хөнгөлөлт эдлэх вэ? гэдэг нь ялгаатай байх аж.

Ж.Эрхэс

Төстэй мэдээ

Уншиж байна....