Чуулган.мн

Нийслэлээс гаргах бондын хүрээнд 1300-1400 айл орон сууцтай болно

Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс сэргийлэхэд ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тус төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаснаар Ковид-19 тахлаас сэргийлэн цаг наргүй ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчдыг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах боломж бүрдэх юм. Үүнд:
– Эрүүл мэндийн байгууллагын албан хаагч;
– Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагч;
– Цагдаагийн албан хаагч;
– Хорио цээр, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн албан хаагч;
Тус хөтөлбөрийн хувьд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуримтлалгүй иргэд хамрагдах боломжтой, хүүгийн төвшин, ашгийн зөрүү хамгийн бага байх тул иргэдэд очих дарамт бага.
Төслийг хэрэгжүүлэхдээ зах зээл дээрх бэлэн 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууцнуудаас худалдан авахаар төлөвлөж байгаа аж.

Ж.Эрхэс

Төстэй мэдээ

Уншиж байна....