Чуулган.мн

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

УИХ-ын чуулганы хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр орон нутгийн сонгууль бие даасан хуультай болов. Өөрөөр хэлбэл, 2016 онд гурван шатны сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан нь учир дутагдалтай болсныг СЕХ мэдээлдэг. Тиймээс УИХ-аас гурван шатны сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулахаар гурван хуулийн төсөл боловсруулсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэ оны өмнө баталсан бол орон нутгийн сонгуулийн хуулийг ийнхүү өнөөдөр батлав.

Ингэснээр ИТХ-ын сонгуулийг аравдугаар сард зохион байгуулах бөгөөд авлига, албан тушаалын хэргээр ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй, нэр дэвших төрийн албан хаагчид наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх юм. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас хязгаарлахаар тусгажээ.

Ж. Эрхэс

Төстэй мэдээ

Уншиж байна....