Чуулган.мн

2020 оны 2-р сараас эхлэн Тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэвэрээ авч эхэлнэ

Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээний үеэр Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан гэдэг мэдэгдэл нь хоёр оны зааг дахь хамгийн гол сенсаац байсан билээ.

Оргилуун дарстай хамт задарсан энэ гэнэтийн бэлэг Ахмадуудын хувьд итгэж ядсан баярт мэдээ байсан талаар ярьцгааж байна. Харин энэ хэдхэн хоногт ялангуяа сошиал орчинд буруу зөв гэсэн талцал бий болж маргалдсаар байгаа билээ.

Харин Бямба гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар яагаад ийм шийдвэр гаргах болсон талаархи байр сууриа илэрхийлж сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн. Өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хандан мэдээлэл өгснийг одоо хүргэе.

АТГ-ээс зарласан албан ёсны мэдээллээр бол авилгачид улсад 11,9 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум буюу 13 дахин бага мөнгө. Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа ТӨР, ТҮМЭН аль аль нь ач санах л учиртай.
——————————————————-
2020 оны 2 сараас эхлэж тэтгэврийн зээлтэй 233.000 ахмадууд Тэтгэвэрээ авч эхлэнэ.💯✅
——————————————————-
Судалгаагаар тэтгэврийн зээл бол:
1️⃣ Нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хамаарч байна.
2️⃣ Тэтгэврийн зээл тэтгэвэр авагчдын нийгмийн байдлыг дордуулж байна.
3️⃣ Тэтгэвэр бол ахмадын амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл зээлийн хүү нь өндөр тул 1-2 жилээр зээл авсан ахмадууд орлогогүй болсон байна.

Д.Алигэрмаа

Төстэй мэдээ

Уншиж байна....